2011-03-30,14:24

8-р анги


Цахилгаан хүчдэл 1. А. U=А/q –ны тодорхойлолтыг хэлнэ үү? Б. Хүчдэл ямар нэгжээр илэрхийлэгдэх вэ? В. Хэлхээний хүчдлийг ямар багажаар хэмжих вэ? Г.Вольтметрийг хэлхээнд яаж залгах вэ? Д. U > 36 В хүчдэл хүний амь насанд аюултай бол гэртээ байгаа цахилгаан төхөөрөмжүүд ямар хүчдлээр ажилладагийг тогтоож анхаарна уу? 2.Хэлхээний А цэгээс В цэг хүртэл 240 кл цэнэг урсан өнгөрөхөд 15 минутын хугацаанд 1200 Ж ажил гүйцэтгэв. /Зураг 6.3/ А. А ба В цэгийн хоорондох хүчидлийг ол. Б. Амперметрийн заалтыг олно уу? В. Хэлхээнд эсэргүүцлийг ол. 3.Зураг 6.4-т цахилгаан хэлхээ үзүүлэв. А. Цахилгаан хэлхээнд амперметр, вольтметр хоёрыг хэрхэн холбосон байна вэ? Б. Амперметрийг хэлхээний аль цэгүүдэд холбож болох вэ? В. Вольтметрээр хэлхээний аль хэсгийн хүчдэлийг хэмжиж байна вэ? 4.А. Физикийн кабинетад байгаа вольтметрүүдийн хэмжих хязгаар ба хуваарийн үнийг тодорхойл. Б. Вольтметрийн хэмжих хязгаарыг нэмэгдүүлэх схемийг зураг 6.5-д үзүүлсэн байна. Үүнийг тайлбарла. В. Вольтметрийн нэмэлт эсэргүүцэл нь амперметрийн нэмэлт эсэргүүцлээс хэрхэн ялгаатай байна вэ? 5.Амперметрийг вольтметр болгон ашиглаж болох уу? Физикийн кабинетдаа туршлага хийж шалгаарай.
бичсэн: Uka төрөл: Бие даалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 430

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)